#Хөргөлтийн_шингэнийг_солих_хэрэгтэй_юу
Хөргөлтийн шингэн гэж юу вэ?
Antifreeze буюу хөлддөггүй шингэн, Coolant буюу хөргөх шингэн гэдэг нь ижил төрлийн бүтээгдэхүүний 2 өөр нэршил юм. Хүйтэн цаг ууртай газарт үл хөлдөх шингэн буюу антифрийз, Дулаан цаг ууртай оронд хөргөх шингэн хэмээн нэрлэдэг. Antifreeze гэдэг нь anti-эсрэг, freeze-хөлдөх гэсэн үгний нэгтгэл ба орчны температур бага үед ч хөлдөлгүй хэвийн ажиллах шингэний нэгдсэн нэр юм.
Хөргөлтийн шингэн нь автомашины хөдөлгүүрийн хөргөлтийн тогтвортой ажиллагааг хангаж хөргөлтийн систем болон хөдөлгүүрийн блок, радиатор, усны сувгууд, тэдгээрийн хананд бохирдол, зэврэлт, өнгөр тогтохоос хамгаалж тосолж өгөх үүрэгтэй.
Хөргөлтийн шингэн нь этиленгликол, пропиленгликоль, глицерин нэг атомт спирт зэргийн устай хольсон шингэн юм. 1996 оноос хойш үйлдвэрлэгдсэн бүх автомашинууд antifreeze хэрэглэх нь зүйтэй. Өмнө нь Монголчууд тосоолыг өргөн ашигладаг байсан бол орчин үеийн автомашины хөдөлгүүрийг хөргөхөд Antifreeze-ийг ашиглаж байна.
Хөргөлтийн шингэнд тавигдах шаардлагууд:
Дулаан дамжуулалт сайтай байх
Буцлах болон уурших температур өндөр байх
Царцах температур бага байх
Хөргөлтийн системд тунадас үлдээхгүй байх
Хөөсрөхгүй байх
Байгаль орчинд хор нөлөөгүй байх
Хөргөлтийн шингэнийг хэзээ солих вэ?
Үйлдвэрлэгчийн зүгээс 20,000-50,000км тутамд солих шаардлагатай гэж зөвлөсөн байх ба Хөргөлтийн шингэнийг солихгүйгээр урт хугацаанд ашигласнаас үүдэн зэврэлтээс хамгаалах болон бусад төрлийн ашигтай химийн нэмэлтүүд шинж чанараа алдаж эхлэх бөгөөд салоны паар халуун үлээлт нь муудаж, хөлдөх температурт өөрчлөлт орж үл хөлдөх нөхцөл аажмаар алдагдан хүйтний улиралд царцах, хөргөлтийн системийг бохирдуулж ажиллагааг доголдуулах эрсдэлийг бий болгодог. Хөргөлтийн шингэнийг өнгөөр шалгах боломжтой. Өнгөнд өөрчлөлт орсон тохиолдолд чанар нь алдагдсан гэсэн үг. Ингэснээр хөдөлгүүрийн дотор тал, усны насос, оруулах хоолойн хөндий, гавлын жийрэг зэрэгт муугаар нөлөөлж улмаар хөдөлгүүрийн хэвийн ажиллагаанд нөлөөлнө.
MPM long life ямар давуу талуудтай вэ?
Хамгийн сүүлийн үеийн шинэ технологиор үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн
50 хэмийн хүйтэнд хөргөлтийн системийг хөлдөлт, агаарын бөмбөлөг үүсэхээс маш сайн хамгаалдаг.
Хөргөлтийн системийн резинэн жийргэвч, бэхэлгээ, хоолойнуудад сөрөг нөлөө үзүүлдэггүй.
Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй.
Металь эд ангиудыг зэврэлтээс хамгаалдаг.
Хөдөлгүүрийн тосны шүүб татаж үздэгтэй адил хөргөлтийн шингэний хэмжээг илүүдлийн савны хэмжээ буюу MAX/MIN LOW/FULL хэмжигдэхүүнээр түвшинг нь шалгаарай.
Манай засвар, үйлчилгээний төвөөс MPM брэндийн оргиналь long life G12+ дээд зэрэглэлийн синтетик антифризийг санал болгодог. Энэ нь таны автомашинд зориулсан өндөр үзүүлэлт бүхий хөргөлтийн шингэн юм.
#Premium_Synthetic
Moving_Things_Forward