ИНЖЕНЕРИЙН ЗӨВӨЛГӨӨ

Инженерийн зөвлөмж:

#Өвлийн_нөхцөлд_хурдны_хайрцгийн_тосыг_хэрхэн_халаах_вэ?

Өвөл хүйтний улиралд манай орны ихэнх жолооч, тээврийн хэрэгсэл эзэмшигчид маань автомашинаа дулаан гражид тавих боломжгүй, гадаа болон хүйтэн гражид хонуулдаг. Тиймээс өглөө автомашинаа халаасны дараа хөдөлгөөнд оролцдог. Дийлэнх жолооч нар зөвхөн хөдөлгүүрээ халаадаг ба хөдөлгүүр халаах үедээ хурдны хайрцгаа хамт халаах боломжтой байдгийг тэр бүр мэддэггүй. Халаагаагүй үеийн зууралдсан Хурдны хайрцгийн тос нь таны автомашинаас илүү их энерги шаардах ба насосдоо ачаалал өгч бүрэн халахаас нааш хөнгөн араанд шилжихгүй байдал үүсгэдэг нь ядаж л таны автомашины шатахуун зарцуулалтыг нэмэгдүүлдэг.

Тэгвэл та хурдны хайрцгийн тосоо хэрхэн халаах вэ

Өглөө машинаа халаахдаа хурдны хайрцгийн (shift) буюу арааг зүтгэх байрлал (D), (R)-д тавина.

Энэ үед таны автомашины зогсоолын тоормос (Parking Brake) маш сайн байх хэрэгтэй ба аюулгүй байдал чухал юм. Хэрэв зогсоолын тоормос муу бол энэ үйлдлийг хэрхэвч хийж болохгүй бөгөөд өөрөө машин дотор сууж ажлын тоормос буюу хөл тоормосоо гишгэж халах хүртлээ байна.

Илүү найдвартай гэвэл автомашиндаа ивүүр ашиглаж болно.

#Premium_Synthetic

Moving_Things_Forward