Дээд зэрэглэлийн бүтэн синтетик тосыг яагаад сонгох ёстой вэ?

Автомашины хөдөлгүүр, хүч дамжуулах механизм, хөдөлгөөнтэй эд ангиудыг тосолдог маш олон төрөл, брэндийн тоснууд байдаг. Эдгээр тосыг дотор нь минерал тос, сайжруулсан минерал тос, хагас синтетик тос, бүтэн синтетик тос гэсэн 4 суурь бүтэцтэй хувааж үздэг.

Хамгийн чухал нь эдгээр тоснуудаас алийг нь сонгох вэ?

Минерал тос нь үнэ хямдтай, бага температурт ажилладаг, исэлдэх нь бага, зууралданги чанартай байдаг.

Сайжруулсан минерал тос нь зууралданги чанар багатай гэсэн сул талтай боловч шатахуун зарцуулалтыг багасгах, ашиглалтын явц дахь хорогдол бага гэсэн үзүүлэлттэй бөгөөд голдуу энгийн суудлын автомашины хөдөлгүүрт зориулагдсан байдаг байна.

Хагас синтетик тос нь бага температурт ажиллах чадвар сайн, бүтэн синтетик тостой ойролцоо тослох чадвартай голдуу хүчин чадал сайтай дунд зэргийн суудлын автомашинд зориулагдсан байдаг.

Бүтэн синтетик тос нь мэдээж зууралданги чанар сайтай, исэлдэл маш бага, шаар багатай, нэмэлт хамгаалагч бодисуудтай, хамгаалах чадвар өндөр гэдгээрээ шилдэг юм. Ялангуяа орчин үеийн бүх машин үйлдвэрлэгчид бүтэн синтетик тос хийхийг зөвлөдөг болсон.

Нидерланд улсын МРМ брэндийн дээд зэрэглэлийн бүтэн синтетик хөдөлгүүр, кропны тос нь температур харгалзахгүй, 12,000-15,000 км заалттай байдаг нь бусад full synthetic тостой харьцуулахад 2 дахин зам туулдаг.