Таны машины хөдөлгүүрийн тос хурдан ширгээд байна уу?

   

Таны машины хөдөлгүүрийн тос хурдан ширгээд байна уу?

"Хэвийн" тосны хэрэглээ нь машин үйлдвэрлэгчээс хамаарч өөр өөр байдаг. Энэ нь 1500 км тутамд 1 литрээс 5000 км тутамд 1 литр хүртэл байж болно.

Хөдөлгүүрийн тосны хэт их ширгэлт нь орчин үеийн хөдөлгүүрт ч тохиолдож болно. Тиймээс урьдчилан сэргийлэх зорилгоор тосыг тогтмол шалгаж байхыг зөвлөж байна.

Хөдөлгүүрийн тосыг солихдоо машин үйлдвэрлэгчийн зааж өгсөн хөдөлгүүрийн тосыг зөв хэмжээгээр үргэлж дүүргээрэй.

Хол замд гарахдаа 1 литрийн савтай ижил тосыг үргэлж авч явахыг үйлчлүүлэгчдээ зөвлөж байна.

Автомашин үйлдвэрлэгчид хэдэн км явсанаас үл хамааран тосыг 12сар тутамд солихыг зөвлөдөг байна.