АЯЛЛЫН №1 БРЭНД YAKIMA-ИЙН ОНЦГОЙ ЭРХТ ТӨЛӨӨЛӨГЧ БОЛЛОО

Винпартс ХХК нь АНУ-ийн аяллын шилдэг брэнд болох YAKIMA (ЯКИМА)-ийн Монгол дахь онцгой эрхт төлөөлөгч боллоо. Ингэснээр дотоодын хэрэглэгчид энэхүү брэндийн бүтээгдэхүүн болох автомашины ачаа, дээврийн майхан, унадаг дугуйн ачаа, аяллын хайрцаг, хөндлөн мөр болон бусад тоноглол, дагалдах хэрэгслийг дотоодоос шууд худалдан авах боломж бүрдэж байна.

Якима бол илүү их аялал юм. Анх 1979 онд АНУ-ийн Вашингтон мужид жижиг цех ажиллаж эхэлснээр түүх эхэлдэг бөгөөд 1984 оноос албан ёсны брэндинг хийж, өнөөдрийг хүртэл аялал нь тасралтгүй үргэлжилсээр байна. Өнгөрсөн хугацаанд хийгдсэн бүтээгдэхүүн хөгжүүлэлт, түүний шийдлүүд нь өв соёл, аюулгүй байдал, дизайны мэдрэмж, ухаалаг байдлыг багтаасан байдаг. Энэ нь таны аялж буй хээр тал, ой мод, гол ус, онгон байгалийг гэртээ байх мэт тав тухтай болгож, аюулгүй байдлыг хангахад оршиж байдаг.

YAKIMA брэндийн үндсэн үйлдвэрээс АНУ, Австрали, Ази, Европын зах зээлд нийлүүлдэг бөгөөд Америк, Австрали, Япон, Тайвань болон Европын холбооны чанар, аюулгүй байдлын стандартыг хангасан дэлхийн №1 аяллын брэнд юм. Бүтээгдэхүүн борлуулалтаараа Хойд америк болон ОУ-д нэгдүгээрт ордог бөгөөд энэ нь Якима брэндийн цар хүрээ, салбартаа тэргүүлэгч гэдгийн баталгаа юм. Хүн бүр дураараа аялж явах эрх чөлөө, гэртээ байх мэт тав тухыг зөвхөн Якимагаас.

ХӨДӨЛГӨӨН БҮРТ ХАМТДАА ВИНПАРТС.