Тэртээ 2017 онд Мерседес-Бенз компани G-Class загварын манайхны хэлдгээр квадрат хувилбарыг танилцуулж байсан билээ. Түүнээс хойш Жи-Класс загвар ч шинэчлэгдэж, түүнд зориулсан сонирхолтой хувилбарыг хөгжүүлж ирсэн байдаг. Харин энэ удаад Шинэ жигийн квадрат хувилбарыг тэд туршиж байна.
Үүнийг нь батлах папарац зураг интернэт ертөнцөөр цацагдаад байна. Шинэ G-Class 4×4² хувилбарыг G500 загвар дээр суурилан бүтээж байна. Тус загвар нь 4.0 литрийн хос турботой V8 хөдөлгүүртэй. Чадлын хувьд 416 м.хүч болон 610 Нм эргүүлэх хүчийг гаргах чадвартай юм.
Өмнөх үед портал тэнхлэг тавьснаар тэнхлэг хүртэлх зайг 450 мм болгож байсан бол энэ удаад өмнөх хэмжээснээс дутагдахгүй хийж байгаа гэдэгт итгэж байна.
Зарим нэгэн эх сурвалжийн мэдээлэлж байгаагаар 2022 оны загвар болгон ирэх жил танилцуулж магадгүй гэсэн юм.
Эх сурвалж https://news.cardoctor.mn/read/2526