Lexus: бага оврын suv зах зээлд орж, түүнийгээ bx гэж нэрлэнэ

Toyota компани жижиг хэмжээтэй SUV загвар гаргаж түүнийгээ Yaris Cross гэж нэрлэхээ мэдэгдсэн. Үүнийг нь дагаад Лексус компани ч жижиг хэмжээний SUV сегментийн зах зээлд орохоор болсон байна.

Учир гэвээс Ярыс Кросс загварыг Тоёотагийн шинэхэн TNGA платформ дээр хөгжүүлж. Үүнийг зардал хуваах зарчмаар энэ 2 брэнд хөгжүүлж өөр өөрсдийн брэндийг өөр өөрсдийн өнгө төрхтэйгээр танилцуулах төлөвлөгөөтэй байгаа юм. Энэ төрлийн жижиг хэмжээтэй модель тэдний хувьд дутагдаж байгаа юу гэвэл тийм.

Тиймээс ч маш этгээд өвөрмөц дизайны шийдэлтэй, хайбрид хөдөлгүүрийн сонголттой 3 цилиндртэй 1.5 хөдөлгүүрийг ашиглах юм.

Энэ талаар 2019 оны Токио Мотор Шоуны үеэр дэд ерөнхийлөгч Кожи Саро ам алдаж байсан юм. Харин энэ удаад ийнхүү лексусд бодит биелэл болж BX нэрээр мэндлэх болжээ.


Эх сурвалж https://news.cardoctor.mn/read/2524