BUS4x4
PROVEN INDUSTRY PERFORMERS
BUS 4x4 Брэндийн тухай
BUS 4x4 брэнд танилцуулга
Bus 4×4 groupнь 2011 онд Австралийн Брисбэн хотод байгуулагдсан. 2014 оноос 4×4хамгийн тохиромжтой автомашины судалгаагаар Toyota Coaster болон Toyota HiAce автомашинуудыг олж тогтоон үргэлжлүүлэн сайжруулж, иж бүрэн автомашины борлуулалтыг хэрэглэгчдэд шууд нэвтрүүлсэн.
Илүү их боломж,илүү их шинэчлэл
4×4-н гол цөм нь инженерчлэл юм. Мэргэшсэн инженерүүдийн баг олон арван жилийн туршлага, хамгийн сүүлийн үеийн технологийг нэгтгэж, бартаат замын чадварыг дахин тодорхойлох шийдлүүдийг боловсруулахад чиглэгддэг. Автомашины анхны загвартай бүрэн нийцсэн 4×4 хувиргах системийг бий болгож, хамгийн хэцүү орчиндч дээд зэргийн гүйцэтгэл, найдвартай, батбөх байдлыг хангах чиглэлээр мэргэшсэн.
Австралийн болон олон улсын аюулгүй байдлын стандарт, ISO:9001 2017 стандартад нийцүүлэн маш нарийн боловсруулж, туршигдсан.
Аюулгүй, үр ашигтай, зардал багатай тээвэрлэлт.
Уул уурхайн салбар бол BUS 4×4 группын эхлэл нь юм. Хүнд хэцүү зам талбайгаар ажилчдаа аюулгүй, үр ашигтай тээвэрлэх эрэлт хэрэгцээ нь bus 4×4-г хөгжүүлэхэд түлхэц өгсөн. Арав гаруй жилийн турш уурхайн талбайг тээвэрлэлтийн найдвартай шийдлээр дэмжиж, үйлчлүүлэгчдийнхээ итгэл, сэтгэл ханамжийг хангасаарирсэн.
Осол багассан
Аюулгүй байдлыг сайтар хангасан, олон хүнийг тээвэрлэх зорилгоор тусгайлан бүтээгдсэн ба цаг хугацааг хэмнэж, жолоочийн стрессийг багасгахад тусалдаг. Тав тухтай, найдвартай шийдэлнь ядралтаас үүсэх алдааны эрсдлийг бууруулж, илүү аюулгүй, үр ашигтай ажлын орчинг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулдаг.
Засвар үйлчилгээний зардлыг бууруулсан
4×4-н автомашинууд нь тэгш бус зам талбай, хог хаягдал, тоос шороо зэрэг уурхайн талбайн хүнд нөхцөлд ажиллахад зориулагдсан. Бат бөх бүтэц, найдвартай эд ангиуд нь элэгдлийг багасгахад тусалдаг ба засвар үйлчилгээний зардлыг мэдэгдэхүйц бууруулж, урт хугацааны үйл ажиллагааны үр ашигөгнө.
.png)


