card
ВИНПАРТС:

MPM OIL
БРЭНДИЙН АВТОХИМИЙН БҮТЭЭГДЭХҮҮН

WINPARTS

MPM oil брэндийн тухай

Нидерланд улсын томоохон үйлдвэрлэгч болох "M.P.M International Oil Company" нь 1994 оноос бүх төрлийн тос тослогоо, тусгай зориулалтын шингэн үйлдвэрлэж эхэлсэн. Инноваци, KNOW-HOW, туршлага, хичээл зүтгэл, тууштай байдал нь дэлхийн түвшиний үйлдвэрлэгч болгосон. Тус компани нь чанарын ISO9001:2005 стандартаар баталгаажсан бөгөөд 350 орчим төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн 50 гаруй оронд албан ёсны төлөөлөгчөө аль хэдийн бий болгоод байна.

"M.P.M international oil company"-ийн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн бүр дэлхийн алдартай автомашин үйлдвэрлэгч нарын оем стандартаар баталгаажсан. Бид хамгийн өндөр чанарын стандарт, аюулгүй байдал, байгаль орчны стандартуудыг ханган бүтээгдэхүүн, инноваци, үйлдвэрлэлдээ тогтмол хөрөнгө оруулалт хийж хөгжүүлсээр байдаг.

Mpm нь орчин үеийн автомашины бүх тос тослох материал, тусгай зориулалтын шингэний өсөн нэмэгдэж буй зах зээлийн хэрэгцээг зөвхөн oem- чанарын стандартаар баталгаажсан, зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүнээр хангах зорилготой. Бидний стратеги бол дэлхийн автомашины үйлдвэрлэлийн тасралтгүй, өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангахад чиглэх явдал юм.