card

Тектил брэнд нь 150 жилийн түүхт Американ Хаутон компаны өмч бөгөөд Глобал Тектил Ази салбар нь 1973 онд БНСУ-д байгуулагдсан. Авто машин, уул уурхайн машин механизм, галт тэрэг, усан онгоцны үйлдвэрлэл, метал ган хийцийн үйлдвэрлэл, цахилгаан станц зэрэг бүхий л салбарын үйлдвэрлэл,  засвар үйлчилгээнд ашиглагдах тос, тосолгооны материал, тусгай зориулалтын химийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, Ази, АНУ, Европын зах зээлд нийлүүлдгээс гадна дэлхийн томоохон авто машин үйлдвэрлэгчид, нисэх онгоц, төмөр замын компаниуд болон АНУ-ын цэргийн зориулалттай бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашиглагдах зөвшөөрлүүдийг авч баталгаажсан олон улсын стандарт, шаардлагыг хангасан чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээрээ салбартаа тэргүүлэгч компани юм. 

Манай компани нь Тектил брэндын бүтээгдэхүүнийг Монголд борлуулах албан ёсны диллер эрхтэй бөгөөд ОУ-ын болон Монгол улсын стандартад нийцсэн, байгаль орчинд ээлтэй, чанарын баталгаатай бүтээгдэхүүнийг дотоодын хэрэглэгчдэд  тогтмол нийлүүлж байна.  

ТЕКТИЛ БРЭНДИЙН БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД: 

1. Ган, төмөр боловсруулах үйлдвэрлэлийн тосолгооны материал:

Метал таслагчийн тос: Холимог усан таслагчийн тос & шулуун таслагчийн тос 

Метал хийцийг хэвлэх тос: Металыг бүх төрлийн хэв, хийцэд оруулахад ашиглана

Зэврэлтээс хамгаалах тос: Төмрийг богино хугацааны болон урт хугацааны зэврэлтээс хамгаалах тос

Төмөр хийцийг цэвэрлэгч: Усан суурьт цэвэрлэгч тос, гидрокарбон суурьт олон үйлчилгээт цэвэрлэгч 

Ган хайлуулах зуухнаас гарч буй металыг огцом хөргөх шингэн: Бүх төрлийн халуун метал цувимлыг орооход ашиглагдана 

2. Үйлвэрлэлийн зориулалттай тос, тосолгооны материал: Гидрийн шингэнэ(минерал, синтетик), араа дамжуургын тос, компрессорын тос, вакум насосын тос,  ган хатаах тос, галд тэсвэртэй гидрийн шингэн гэх мэт

3. Цахилгаан станцын тусгай зориулалттай тос тосолгооны материал: Турбины тос, гидравлик шингэн 

4. Товуд: Бүх төрлийн холхивч шаариг тосолгоо, хүнд даацын товуд(MoS2), өндөр хэмийн товуд, хуванцар болон цахилгаан контактын товуд, тусгай зориулалтын товуд, синтетик товуд, хүнд даацын өөрөө буулгагчын товуд

5. Бусад: Барилгын хэв хашмалын тос, хөнгөн цагаан хэвний хамгаалалтын түрхлэг, машины их биеийн доод хэсгийн зэврэлтээс хамгаалах будагч бодисууд, ахуйн болон өргөн хэрэглээний зэв арилгагч гэх мэт